
МУСТА дуучин А.Анхбаяр, Б.Чанцалдулам нар дурсамж, дуртатгал сэргээх үүднээс “Мөнхийн хайр” дуугаа клипжүүлжээ.
Хүн бүрийн зүрхэнд эгшиглэж, аманд аялагддаг олон сайхан дуутай тэд “Алтан туурайт ажнай”, “Учралт холын чамтайгаа”, “Цаг сэлгээтэй” зэрэг дууг дуулдаг билээ.
Мөн Монгол бөхийн өргөөнд бие даасан тоглолтоо шилдэг дизайн, дахин давтагдашгүй найруулга, хөгжмийн гайхамшгийг цогцлоож, хийсэн. Түүнчлэн эх орноо нар зөв тойрч, 20 аймгийн 310 суманд давхардсан тоогоор 400 тоглолт хийсэн юм.
Тэд “Жаргаж амьдаръя”, “Хайрын совинтой бороо”, ”Насны ганцхан хань”, “Учирал холын чамтайгаа”, ”Хангайн дуу”, “Цаг сэлгээтэй” , “Чи бидэн хоёр” зэрэг дуугаараа хит дууны жагсаалтыг тэргүүлсээр байна.
Тэдний дараагийн ажил Монголынхоо хоймор сайхан Хөвсгөл нутгийн бүх суманд энэ сарын 24-нөөс эхлэн “Цаг сэлгээтэй” Аялан тоглолтоо зохион байгуулах гэж байна.
А.Анхбаяр, Б.Чанцалдулам нар “Цаг сэлгээтэй” аялан тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 2484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.