Шууд Chart

Алтан базерын эзэн Б.Тунгалагтамир ӨМӨЗО-д мал маллаж байна

2017-04-20 09:01:12

"Улаанбаатарт нэг удаа", "Тайгад нэг удаа" реалити шоу нэвтрүүлгийн үргэлжлэл болох “Ар, Өвөр Монголд нэг удаа” үзэгчдийн хүртээл боллоо. Үүнийг “25 дугаар суваг” телевиз эрхлэн явуулдаг бөгөөд энэ удаа Монгол, Өвөр Монголын ахуй амьдрал, малчдын мал маллах арга ухаан, мал аж ахуй, зан заншил, нийгэм, соёлын ялгааг харьцуулан харуулж байна.

Монгол болон Өвөр Монголын тус бүр нэг малчин мал төллөх их ажилаа тав хоногийн хугацаанд сольж хийх юм.

Тэдэнд тохиолдох бэрхшээл болон хөгжилтэй, хөөртэй өдөр хоногийг хэрхэн даван туулж буй үйл явдал, цаг хугацаа, орон зайг нэгэн зэрэг харуулж буй.

Нэвтрүүлгийн оролцогчоор Монголын талаас Төв аймгийн Өндөр ширээтийн мянгат малчин, "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч С.Чимгээ шүүгчийн алтан базерын эзэн гэдгээр нь үзэгчид сайн мэдэх Б.Тунгалагтамир, Өвөр Монголын талаас ӨМӨЗО-ны шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны Эх булаг сумын Сайн ус гацааны малчин С.Ванчигдорж нар оролцож байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алтан базерын эзэн Б.Тунгалагтамир ӨМӨЗО-д мал маллаж байна  
Үзсэн: 2431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй