Шууд Chart

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн сугалааны үйл ажиллагаа явагдлаа

2017-04-20 09:40:11

Монголын хөлбөмбөгийн холбоо, “Хүрхрээ” брэндтэй хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн сугалааны үйл ажиллагаа явагдлаа.

Монголын хамгийн өндөр шагналын сантай спортын тэмцээн болох “Хүрхрээ үндэсний лиг”-ийн шилдэг 10 багийн дасгалжуулагч, тоглогчид сугалааны арга хэмжээнд оролцов. Сугалаагаар энэ жилийн нээлтийн тоглолт “Улаанбаатар сити” болон “ФЦ Улаанбаатар” клубүүдийн хооронд өрнөхөөр боллоо.

Мөн лигийн эхний тойргоос эхлэн манай үзэгчид гэрэлт цэнгэлдэх хүрээлэнгийн анхны тоглолтыг үзэх боломжтой юм.

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн энэ улиралд Монголын хамгийн шилдэг хөлбөмбөгчид хүч үзэхээс гадна 11 улсын 39 легионер тоглогч өрсөлдөнө.

Нийт 120 сая төгрөгийн шагналын сантай дээд лигт байр эзэлсэн баг бүр шагналтай болсноор тоглогчдын ур чадвар, тэмцээний чанар чансаа нэмэгдээд байна.

“Хүрхрээ” брэндийн 100 сая төгрөгийн шагналаас гадна 2000 төгрөгийн үнэтэй тасалбараас олсон орлогыг 4-10 байрын багуудад олгох тул үзэгчид Монголын хөлбөмбөгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах нь  ээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хүрхрээ үндэсний лиг”-ийн сугалааны үйл ажиллагаа явагдлаа  
Үзсэн: 978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй