
Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүдийн дунд жил бүр зохион байгуулагддаг “Уран хөдөлгөөн гимнастик”-ийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тэмцээнийг бүх нийтийн бие тамир спортыг дэмжих, хүүхэд багачуудыг гимнастикийн хөдөлгөөнөөр эрүүлжүүлж, чийрэгжүүлэх, биеийн тамир спортод дур сонирхолтой болоход дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Спорт хороо, Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгууллаа.
Тэмцээнд 16 багийн 480 гаруй тамирчин оролцож авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Нэгдүгээр байрт 61 дүгээр цэцэрлэг, хоёрдугаар байрт 147 дугаар цэцэрлэг, гутгаар байрт 129 дүгээр цэцэрлэг тус тус шалгарлаа.
Мөн эхний гурван байрт орсон бяцхан гимнастикчид нийслэлийн хэмжээнд зохиогдох тэмцээнд оролцох эрхтэй болов.
Бяцхан гимнастикчид аваргаа тодруулав | ||
Үзсэн: 641 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.