
Энэ жил Монгол Улсад мэргэжлийн симфони найрал хөгжим үүсч хөгжсөний 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Улсын Филармониос олон шинэлэг уран бүтээл санаачилж үзэгчдийн хүртээл болгож буйгаас энэ сарын 27-нд Улсын Филармонийн тайзнаа болох “Алтан Өргөө” тоглолт юм.
Тоглолтын удирдаачаар Д.Нямдаш, Б.Батбаатар. Урилгаар “Алтан Өргөө”- /Симфони найрал хөгжим/, “Хөдөөгийн баясгалан”- /Дуучин Б.Хонгор/, “Баян булаг”- /Дуучин П.Өнөржаргал/, “Цахилж яваа гөрөөс”- /дуучин Г.Эрдэнэтунгалаг/, “Хөхөө гэрлэх дөхлөө”-/ дуучин С.Нямбаяр/, “Анхны алхам”-/ дуучин Б.Дэлгэрбаяр/, “Нүгэл буян”- /дуучин Ц.Хулан/, “Энэ хүүхнүүд үү”- /дуучин Ц.Хулан, П.Өнөржаргал/, “Загийн алим”- /дуучин Т.Отгонбаяр/, “Би чамд хайртай”- /Гоцлол хийлч Х.Санчир/, “Нийслэл хүү”, “Атрын марш” гэх мэт алтан үеийн сайхан киноны хөгжим, дууны бүтээл тоглогдоно.
Мөн тоглолтод 60 жилийн өмнө дээрх киноны хөгжмийг тоглож, бичилцэж байсан үе үеийн ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирэх юм байна.
“Алтан Өргөө” тоглолтод 60 жилийн өмнө бүтээгдсэн киноны хөгжим, дуу эгшиглэнэ | ||
Үзсэн: 1327 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.