Шууд Chart

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болно

2017-04-20 12:21:30

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 20-26-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

Азийн зүүн бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээн анх 1998 онд зохион байгуулагдаж эхэлсээс хойш Монгол Улсад ийнхүү дөрөв дэх удаагаа болох гэж байна.

2000, 2008, 2015 онд Улаанбаатар хотноо зохиогдоход эмэгтэйчүүдийн шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд 2015 онд дөрөвдүгээр байрт шалгарч байсан билээ. 

Азийн зүүн бүсэд найман үндэсний холбоо харьяалагддаг бөгөөд 2015 онд БНАСАУ-ын баг анх удаагаа орсон. Энэ удаагийн тэмцээнд зүүн бүсийн багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу Макао, БНАСАУ,  БНСУ, Тайвань, Хонконг, Монгол, БНХАУ, Японы үндэсний холбооны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Энэ удаагийн тэмцээнд оролцохоор Азийн 180 гаруй тамирчин, албаныхан Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм.  

Монгол Улсад волейболын спорт үүсч хөгжсөний 90 жил, Монголын волейболын холбоо байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байгаа.

Тэмцээнд оролцох тамирчид, зочдын зочид буудлыг “Баянгол” зочид буудал, билетийн борлуулалтыг ticket.mn,  волейболын спортыг дэмжигч бизнесийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилахаар “JCDecaux” компани, олон улсын тэмцээний гэрэл зургийг “Студи-3”-ийн хамт олон, тамирчдын цэвэр усыг “Витафит” компани, аюулгүй байдал, хамгаалалтыг “O.B.S” секюрити тус тус хариуцан хамтран ажиллана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад болно  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй