Шууд Chart

Өсвөрийн сагсчид эх орондоо ганзага дүүрэн ирлээ

2017-04-20 14:01:07

Германы нийслэл Берлин хотноо энэ сарын 13-17 хооронд “Fiba easter cup moabit” олон улсын тэмцээн амжилттай болж, манай улсын өсвөр үеийн U14 насны хөвгүүдийн шигшээ баг хос мөнгө, хүрэл медалийн болзол хангаад эх орондоо ирлээ.

Тус тэмцээний хөвгүүдийн U-14 насны ангилалд өрсөлдсөн Г.Ундрах дасгалжуулагчтай баг хүрлийн төлөө Литва улсын багийг 49:39-өөр хожин медалийн тавцанд зогсжээ.

Тэд мөн тэмцээний зохион байгуулагчдын хүсэлтээр U-15 ангилалд дэвшин тоглож, мөнгөн медаль хүртсэн юм.

Харин хөвгүүдийн U-14 ангилалд тоглосон Д.Лхагваа, Ж.Мөнхтөгс дасгалжуулагчтай манай нэгдүгээр баг мөнгөн медаль хүртлээ. Тэд Германы багтай финалд учраа таарч, 40:33-аар ялагдсан юм.

Ийнхүү Германыг зорьсон Монголын ирээдүй болсон сагсан бөмбөгчид гайхалтай амжилт үзүүлэн буурал тивийн дэвжээнд ур чадвараа гайхуулсаар хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.

Тэмцээнд Монголын өсвөрийн сагсан бөмбөгийн U14 насны шигшээ багийн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй баг оролцсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өсвөрийн сагсчид эх орондоо ганзага дүүрэн ирлээ  
Үзсэн: 2031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй