
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхи шуургатай сэрүүхэн байхыг анхааруулж байна.
2017 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн болон төвийн аймгуудын зарим нутгаар бага зэргийн хур тунадас орж, орон шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын тал нутгаар 4-9 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 5-7 хэм дулаан байна.
2017 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24, 25-нд Хангайн уулс болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст сэрүүсч Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан | ||
Үзсэн: 1015 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.