Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

2017-04-23 15:27:10

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхи шуургатай сэрүүхэн байхыг анхааруулж байна.

2017 оны 04-р сарын 23-ны 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Түр зуурын цэлмэлттэй үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи  хойноос 7-12 м/с, зөөлөн шороон шуурга шуурна. 1-3 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 23-ны 20 цагаас 04 дүгээр сарын 24-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи  баруун өмнөөс баруун  хойш эргэж секундэд 7-12 метр,  Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан , өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн,  өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар  шөнөдөө 4-9 хэм хүйтэн,    өдөртөө  7-12 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч  шороон шуурга шуурна. Шөнөдөө  5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур  тунадас орохгүй. Салхи  хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө  8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө  6-8 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 25-наас 04 дүгээр сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 27,28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, цаашдаа  ихэнх нутгаар дулаарч Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм ,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан,  бусад нутгаар шөнөдөө 3 хэм  дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 16-21 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн   
Үзсэн: 1390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй