
Амьд хөгжмийн "Лорд" хамтлагийн дуучин Б.Заяабаатарын "Дүрвэгсэд ба босогчид" номын нээлт өнгөрсөн бямба гарагт "Аз хур" номын их дэлгүүрт боллоо.
Тэрбээр нээлтийн үеэр ном худалдан авагчдаа 50-80 хувь хүртэл хямдруулж, задгай талбайд ая дуугаа өргөсөн юм.
Б.Заяабаатар нь Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат аж. Тэрбээр амьд хөгжмийн ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулж олон сайхан уран бүтээл хийсээр байна.
Мөн тус хамтлагийнхан 2013 онд бие даасан анхны цомгоо гаргаж, 2015 онд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байжээ.
"Дүрвэгсэд ба босогчид" номын нээлт боллоо | ||
Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.