
“Монголиа Опен-2017” олон улсын тэмцээнд ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг зодоглохоор болжээ.
Дасгалжуулагчаар Андрей Бузин, Руслан Пайнов нар ажиллах бол тэдний удирдлага дор 12 тамирчин лхагва гарагт Улаанбаатарт хөл тавих аж.
Тодруулбал 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын анхдугаар наадмын аварга Валерия Лазинская, 2013 оны Европын аварга, залуучуудын дэлхийн болон Европын аварга Валерия Чепсакарова, Иван Ярыгиний “Алтан Гран при”, Испанийн тэмцээний аварга Юлия Пронцевич, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Надежда Соколова, залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Сталвира Оршуш нарын зэрэг тив, дэлхийд танигдсан бөх ирнэ.
ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багт:
48 кг: Валерия Чепсаракова, Анжелика Фетошкина, Надежда Соколова, Дарья Лексина
53 кг: Сталвира Оршуш, Екатерина Полешук
55 кг: Нина Менкенова
58 кг: Вероника Чумикова
60 кг: Ульяна Тукуренова
63 кг: Юлия Пронцевич, Валерия Лазинская, Анжела Фоменко
ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг нөгөөдөр Улаанбаатарт хөл тавина | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.