Шууд Chart

Д.Дагвардорж: Асаршёорюү нэрийг ашиглавал илүү хүртээлтэй, олны сонирхлыг татна

2017-04-24 12:48:31

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга, Асашёорюү Д.Дагвадорж Монголын холимог тулааны “Зэв” холбоонд ахмад нь болж, тулааны спортыг хөгжүүлэхээр ажиллаж эхэллээ.

Мэргэжлийн кикбоксын 64, 67 кг-ын жингийн ангилалд Монголын шилдэг тулаанчид оролцох "Zev fight night-1" халз өрсөлдөөн “АСА” циркт ирэх тавдугаар сарын 6-нд болно. Энэхүү тулаанаас шалгарсан хоёр тамирчин ирэх тавдугаар сарын 28-нд Японд болох “Stand fightuing network K-ing” тэмцээнд эх орноо төлөөлөн дэлхийн шилдгүүдтэй тулалдах эрхтэй болно.

Олон улсын тэмцээнийг мэргэжлийн кикбоксын К-1-ийн хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоостын нэрэмжит Hoost Cup болон Японы Kickboxing Promotion Assosiation байгууллага хамтран зохион байгуулж буй.

Монголд болох тэмцээнийг олон улсын К-1-ийн мэргэжлийн хоёр шүүгч ажиллуулах ба хүндэт зочноор алдарт тамирчин Эрнест Хоост ирж, Монголын тамирчдад семинар хийх гэнэ.

Хэвлэлийн хурлын үеэр Д.Дагвардоржоос тодруулга авахад "Зэв холбоонд капитан буюу ахмадаар ажиллаж, Монгол тамирчдаа дэмжих байдлаар оролцоно. Асаршёорюү нэрийг ашиглаж “Team Asashoryu”  нэрээр оролцвол илүү хүртээлтэй, олон хүний сонирхлыг татах болов уу.

Энэ сарын 1-нд Японоос энэ тэмцээнд хоёр тамирчин оролцуулмаар байна гэсэн санал ирсэн. Монголын залуучуудаа тулааны урлагаар дамжуулан дэлхийд гаргана гэдэгт итгэж байна. Цус үзсэн тулаан биш хүнлэг, ёс зүй, Монгол хүний эрхэмлэх чанарыг гол зорилгоо болгоно. Тамирчдаа дэмжээд шилдгээ тодруулна. Монголчуудаа дээш нь гаргах, тив дэлхийд нэрийг нь цуурайтуулахыг хүсч байна” гэлээ.

64 кг жинд

  • Ирээдүй ММА клубын дасгалжуулагч Д.Батгэрэл-Heroes клубын Н.Бат-Эрдэнэ
  • Гаруда ММА клубын Б.Гантогтох -One team Г.Энхбаяр

67 кг жинд

  • Ирвэс клубын Н.Отгонбаатар - Мандал Файтинг клубын Г.Мөнх-Од
  • Бурхан халдун клубын А.Мөнхбаатар -Ихэр бээлий клубын Э.Батбаяр нар тулалдана.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Дагвардорж: Асаршёорюү нэрийг ашиглавал илүү хүртээлтэй, олны сонирхлыг татна   
Үзсэн: 1549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй