Шууд Chart

78 настай Т.Цэрэндолгор алтан медаль хүртжээ

2017-04-24 17:23:17

Шинэ Зеландын Оакланд хотод Дэлхийн мастеруудын спортын наадам энэ сарын 21-нд эхэлжээ.

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг тус тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд өрсөлдсөн байна.

Манай улсаас спортын зургаан төрөлд 30 гаруй тамирчин оролцсоноос Монголын багийн медалийн “салхийг” зээрэнцэг шидэлтийн төрлийн 75-79 насны ангилалд оролцсон Т.Цэрэндолгор  хагалсан байна. Тэрбээр 20.90м шидэж алтан медаль хүртжээ.

Энэ төрөлд нийт найман тамирчин өрсөлдсөнөөс мөнгөн медалийг АНУ, хүрлийг Австралийн тамирчин хүртсэн байна. Манай тамирчин Т.Цэрэндолгор өдгөө 78 настай аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

78 настай Т.Цэрэндолгор алтан медаль хүртжээ  
Үзсэн: 932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй