Шууд Chart

“Робинзон Крузо” роман анх хэвлэгдсэн өдөр өнөөдөр тохиож байна

2017-04-25 13:04:00

Английн алдарт зохиолч, сэтгүүлч Даниэл Дефогийн хамгийн алдартай бүтээлийн нэг “Робинзон Крузо” роман Их Британийн нийслэл Лондон хотноо 1719 оны энэ өдөр анхны хэвлэлдээ шилжиж байжээ.

Дэлхийн сонгодог утга зохиолын түүхийн хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг болсон уг роман нь нэгэн далайчин эр эзгүй арал дээр ганцаараа амьдарч, өөрийн вант улсыг бүтээн босгож буй тухай өгүүлдэг.

Роман тухайн үед хэвлэгдэхдээ, “Йоркийн далайчин Робинзон Крузогийн амьдрал ба ер бусын адал явдал” нэртэйгээр хэвлэгдэж байжээ.

Хэвлэгдсэн даруйдаа уншигчдын хүртээл болж, гуравхан сарын дотор дөрвөн удаа хэвлэгдэн шуугиан тарьж байжээ. Мөн дэлхийн ихэнхи хэлнээ орчуулагдсан гэдэг.

Даниел Дефо нь 71 наслахдаа, улс төр, эдийн засаг, далайн аялал зэрэг олон төрөл зүйлээр 250 гаруй зохиол бүтээл бичиж туурвисан бөгөөд, хэзээ ч жуулчин байгаагүй гэдэг.

Ийнхүү 60 насныхаа босгон дээр сонгодог утга зохиолын түүхэнд “Робинзон Крузо” хэмээх алдарт бүтээлээ туурвиж, дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Робинзон Крузо” роман анх хэвлэгдсэн өдөр өнөөдөр тохиож байна   
Үзсэн: 3029 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй