Шууд Chart

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боксчдын нэрс тодорлоо

2017-04-25 15:19:06

Узбекстан улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9-нд боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Монголын Үндэсний шигшээ багийн бүрэлдхүүнд:

49 кг-д Г.Ган-Эрдэнэ 
52 кг-д М.Гандулам
56 кг-д Б.Мишээлт 
60 кг-д MУГТ Д.Отгондалай
64 кг-д Б.Чинзориг
69 кг-д Б.Түвшинбат 
75 кг-д Ж.Отгонжаргал 
91 кг-д С.Эрдэнэбаяр 
+91 кг-д Т.Эрболат нар эх орноо төлөөлөн оролцоно.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нь хоёр жилд нэг удаа болдог бөгөөд тус тэмцээнд эхний зургаан байр эзэлсэн тамирчинд есдүгээр сард ХБНГУ-д болох ДАШТ-нд оролцох эрх олгох юм. Үндэсний шигшээ багийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн удирдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боксчдын нэрс тодорлоо  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй