
“Ниссан” дээд лигийн 18 дахь удаагийн плэй-оффын эхний тойргийн нээлтийн тоглолт өчигдөр явагдлаа.
Эхний тоглолт лигийг амжилтаараа тэргүүлсэн “СБЛ Хасын Хүлэгүүд” болон сүүлийн байраар плэй-оффд шалгарсан ШУТИС-ын “Акулууд” багийн хооронд болов.
Энэхүү тоглолтод “Хүлэгүүд” 108-81 буюу 27 онооны зөрүүтэй илт давуу ялалтыг байгуулсан юм. Гэхдээ үүнээс сайн мэдээ “Хүлэг”-үүдэд байлаа.
Тодруулбал өвдөгний холбоосны гэмтлээс болж хоёр сар гаруй хугацаанд талбайд гараагүй Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг ОУХМ Б.Билгүүн эргэн ирж, өчигдрийн тоглолтонд оролцов.
Хязгаарлалтай буюу талбайд ердөө 11 минут тоглосон түүний хувьд таван оноо, хоёр оновчтой дамжуулалт, нэг бөмбөг таслалт гүйцэтгэжээ.
“СБЛ Хасын Хүлэгүүд” ШУТИС-ийн “Акулууд”-ыг 27 онооны зөрүүтэйгээр яллаа | ||
Үзсэн: 1636 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.