Шууд Chart

“Увс нуур” баг “Ирвэсүүд”-ийг найман онооны зөрүүтэйгээр хожлоо

2017-04-26 10:04:28

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн хоёрдугаар тойргийн ээлжит тоглолтууд өндөрлөлөө. Үндэсний супер лигт анх удаа өрсөлдөж буй Увсчууд эзэнтэй “Увс нуур” хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо Баянхонгорын “Ирвэсүүд”-тэй хийсэн юм.

Эхний хагаст “Увс нуур” 10 оноогоор илүү гарч, 47:37-гоор өндөрлүүлэв. Тэднээс тоглолтын туршид  хамгийн их оноог Ким Чон Ил 24 авчээ.

Харин гуравдугаар үед “Ирвэсүүд” богинохон хугацаанд онооны зөрүүг арилгаж чадав. “Ирвэсүүд”-ээс С.Эрдэнэдалай будагтай талбайд гайхалтай тоглож байсан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Увс нуур” баг тун сайн хамгаалсан бөгөөд тэнцүүхэн өрсөлдсөөр эцсийн мөчид өрсөлдөгчөө 80:72-оор буулган авлаа.

Ийнхүү “Увс нуур” улирлын гурав дахь хожлоо авав.

Тус тоглолтод Ким Чон Ил 29 оноо, таван самбар авсан бол Г.Болд 20 оноо, есөн оновчтой дамжуулалт өгчээ.

Мөн  тус багийн туршлагатай тоглогчдын нэг Я.Бат-Орших 11 оноо, долоон самбар авсан юм. Түүнд Мөнхбаяр есөн оноо, 16 самбар авч тусалсан.

“Ирвэсүүд”-ээс Д.Чадраабал 25 оноо, зургаан самбар, Баярбат 12 оноо, таван самбар, таван оновчтой дамжуулалт, С.Эрдэнэдалай 12 оноо, есөн самбар авчээ.

“Увс нуур” багаараа 39 хувьтай довтолсон бол “Ирвэсүүд” 33 хувьтай довтолсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Увс нуур” баг “Ирвэсүүд”-ийг найман онооны зөрүүтэйгээр хожлоо  
Үзсэн: 1924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй