Шууд Chart

Дэлхийн гран при-д манай сагсчид өрсөлдөнө

2017-04-26 12:21:31

Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбооны ээлжит тэмцээн БНХАУ-ын дэлхийн гран при (challenger) Наньжин хотод энэ сарын 29-30-нд болно.

Хятадын гран при-д тив тивийн шилдэг 16 баг өрсөлдөх юм. Тус тэмцээнд манай улсаас “Монгол UB Хангарьд” баг өрсөлдөнө.

Манай багийн бүрэлдэхүүнд Азийн элсний наадмын мөнгөн медальт Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар нар мөн Дэлхийн оюутны 3х3 тэмцээний мөнгө, Азийн оюутны АШТ-ий мөнгөн медальт Э.Дөлгөөн багтжээ.

Энэхүү тэмцээнд Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо баг тамирчдын бүх зардлыг дааж, оролцуулж байгаа юм.

Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбоо сар бүр гран при тэмцээн хийдэг уламжлалтай. Ирэх тавдугаар сарын 13-14-нд гран при Малайз улсад болох хуваарьтай байгаа.

Манай тамирчид тус тэмцээнд мөн оролцох юм. Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбооны зургаадугаар сарын гран при тэмцээн Монгол улс, Улаанбаатар хотод зургаадугаар сарын 3-4-нд болох хуваарь гарчээ.

“UB challenger” тэмцээнд дэлхийн шилдэг 13, Монголын шилдэг гурван баг өрсөлдөнө. Монголын сагсан бөмбөгчдийн хамгийн өндөр амжилт үзүүлж буй 3х3 төрлийн шилдэг тэмцээнийг бид эх орондоо хүлээх авна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн гран при-д манай сагсчид өрсөлдөнө  
Үзсэн: 1632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй