Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө хур тундас орохгүй

2017-04-26 16:27:26

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр  сарын 26-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 14 хэм, 20 цагт 9 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 26-ны 20 цагаас 04 дүгээр сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө  Хүрэн бэлчир орчмоор 9-14 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур  тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд  6-11 метр. Шөнөдөө  0 хэм орчим, өдөртөө 17-19 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 28, 29-нд зүүн аймгуудын нутгаар, 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 1-нд зарим газраар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 20-22 метр хүрч шороон шуурга шуурна. 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгороор шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

 

 


Улаанбаатарт шөнөдөө хур тундас орохгүй  
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй