Шууд Chart

“Space” энтертайнментийнхан нөгөөдөр тоглоно

2017-04-27 09:16:35

“Space” энтертайнментийн залуу уран бүтээлчид ирэх бямба гарагт үлээвэр найрал хөгжмийг электроник хөгжимтэй хослуулсан нэгэн сонирхолтой тоглолт хийх гэж байна.

Электроник хөгжим дээр л тоглож болдог алдартай аяз хөгжмийг тэд үлээвэр найрал хөгжимтэй хослуулан тоглохоос гадна дэлхийн алдартай рок, поп дуунуудыг ч мөн тоглож болохыг харуулах юм.

“Space night” тоглолтод “Space” энтертайментийн “Mystical” брасс электроник хамтлаг болон жазз дуучин Оюундарь, chill pop дуучин Гүли, R&B soul дуучин Мияа зэрэг зөвхөн “Space” энтертайнментийн 11 залуу уран бүтээлч оролцон тоглох ажээ.

“Space night “ тоглолт нь “Миний Улаанбаатар” төслийн хоёр дахь бүтээл болох хогны асуудлыг хөндөх бөгөөд “Баялаг” төслийнхөө төсвийг эл тоглолтоороо босгохоор зорьж байгаа тухай бидэнд хуваалцсан юм.

Тоглолт “The Grand Hill hotel”-ын 17 давхарт 20:00 цагт болно.

Тэд Улаанбаатар хотдоо хайртай хүн бүхэн хогны эсрэг уг тоглолтонд нэгдэхийг уриалж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Space” энтертайнментийнхан нөгөөдөр тоглоно  
Үзсэн: 561 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй