
Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр Монголын соёл урлагийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2002 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага билээ.
Энэ онд МУЗ-ийн 15 жилийн ой тохиож байгаа бөгөөд “Хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагааны 15 жил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Ойн хүрээнд өнгөрсөн хугацаанд МУЗ-ийн Монголын соёл урлагийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, ололт амжилт, олон талт хамтын ажиллагааг олон нийтэд өргөнөөр таниулан сурталчлах зорилготой “Хариуцлагатай, бүтээлч, олон талт хамтын ажиллагааны 15 жил” аяныг санаачлан “Ариг” банк, “Анрид” ХХК-тай хамтран жилийн турш зохион байгуулна.
Нээлтийн үйл ажиллагаа “Урлагийн үнэ цэнэ” нэртэйгээр “Corporate Hotel & Convention Centre”-т болно.
Энэхүү арга хэмжээнд нийгэм, эдийн засаг, хувь хүний хөгжилд оруулж буй урлагийн хувь нэмэр, түүний үр нөлөө, хамрах хүрээ, өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага зэрэг өргөн агуулгатай “Урлагийн үнэлэмж” хэлэлцүүлэг, анх удаа олон нийтэд толилуулах “Үл танигдах” орчин үеийн бүжиг, “Re-Imagine Mongolia” үзэсгэлэн, АНУ-ын соёлын элч болох “Vocal Trash” хамтлагийн тоглолт болон “ACM” уран зураг бүтээх агшин зэрэг сонирхолтой хөтөлбөрийг зохион байгуулна.
“Урлагийн үнэ цэнэ” арга хэмжээ өнөөдөр болно | ||
Үзсэн: 704 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.