
Өмнөговь аймгийн Даланзавгадын “Оюуны мэлмий” дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийг Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбаа агсны нэрэмжит болголоо.
Тэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул. Улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн сурч мэдсэн мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан хөдөлмөрлөж явсан төр нийгмийн зүтгэлтэн байв.
1981 оны АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын гавьяат эдийн засагч цол хүртэж байсан бол өдгөө дээрх сургуулийг түүний нэрэмжит болголоо.
“Оюуны мэлмий” дөрөвдүгээр сургууль нь одоогоор 1000-аад сурагч, 50 багш, 39 ажилтантай. 2016 оны аймгийн эрүүл мэндийг дэмжигч, шилдэг менежмэнттэй, аймагтаа анхдагч цахим, шилдэг тэргүүний сургууль юм.
“Оюуны мэлмий” сургуулийг Д.Бямбаа агсны нэрэмжит болголоо | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.