
Клод Моне нь 1870-1880 онд Францад шинээр үүссэн импрессионист урсгалын үндэслэгчдийн нэг юм. Импрессионист гэдэг нь сэтгэгдэл гэсэн үгнээс гаралтай 19-р зууны үеийн Францын алдартай уран зургийн урсгал юм. Энэ нь гадаад ертөнцөөс төрсөн сэтгэгдлүүдийг тусган харуулах, орчин тойрноо байгаагаар нь цаасан дээр буулгах хэв маягаар илэрдэг байна. Клод Моне бага наснаасаа урлагийн сургуульд суралцаж нүүрсээр зурсан анхны шог зургуудаараа уран зураг судлаачдын хараанд байна. Түүний аав нь Клодыг өөрийн гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлэхийг хүсдэг байсан хэдий ч тэрээр үргэлж алдартай уран бүтээлч болохыг зорьдог байжээ. Клод үзэсгэлэнт байгалийн зураглал, тэр дундаа олон өнгийн цэцгийг зурах дуртай нэгэн байлаа. Зөвхөн усны сараана цэцгийг дүрсэлсэн түүний 250 гаруй уран зураг байдаг. Тэрээр үзэсгэлэнт сараана цэцгүүдийг өнгө, будгийн чамин хослолоор, гайхалтай дүрсэлсэн эдгээр бүтээлээ өөрийн цэцэрлэгт хүрээлэндээ зурдаг байжээ. Клод Франц орны үзэсгэлэнт газруудаар аялж, аль болох байгальтайгаа ойрхон байж, уран бүтээлээ туурвихыг эрмэлздэг байв. Түүний уран зургууд Парис, Нью-Йорк, Лондон зэрэг томоохон хотуудын алдартай уран зургийн галерейд одоог хүртэл хадгалагдаж байна. 2008 оны 6-р сард гэхэд түүний өөр нэгэн сараана цэцгийн зургийг Лондон хотноо Кристигийн дуудлага худалдаагаар 41 сая паундаар худалдан авчээ.
Клод Моне байгалийн зураглалыг цаасан дээр буулгах уламжлалт арга барилыг халж, шууд хуулбарлан зурахын оронд өөрт төрсөн сэтгэгдлээрээ дамжуулан бүтээлийнхээ гол санааг илэрхийлэхийг зорьж байжээ. “Хатагтай Моне ба хүүхэд” гэх нэртэй энэ зургийн гол дүр нь түүний анхны эхнэр Камилл Моне юм. Камилл өөрийн нөхрийнхөө ердөө цор ганц зурганд хөрөг дүрээ үлдээсэн нь энэ байсан юм. Энэ уран зурагт эмэгтэйн дүр төрх төдийлэн танигдахгүй байгаа нь гол дүрийн эзэгтэйгээс илүүтэй зургийн зохиомж, илэрхийллийг чухалчилсан гэдэг нь харагдаж байна. Улаан, шар өнгийн цэцэгсээр зургийн дэвсгэрийг чимж өгснөөр урин цагийн төрхийг тодотгосон гэлтэй. Клод эхэн үедээ голчлон хөрөг зургаар дагнадаг байсан бол хожим нь байгалийн зураглал, тэр дундаа цэцэгсийн үзэмжийг уран зурагтаа мөнхлөх болжээ. “Хатагтай Моне ба хүүхэд” гэсэн энэ зургийг зураач өөрийнхөө Парис хотын ойролцоох хувийн эдлэндээ зурсан байна.
Клод 1883 онд Живерни дэх өөрийн эдлэн рүүгээ нүүж, тэндээ амьдралынхаа сүүлийн 30 гаруй жилийг өнгөрөөжээ. Тэрээр эдлэн газрынхаа ойролцоо бяцхан цөөрөмтэй багахан газрыг худалдан авч, байгаль дахь өнгийн цэцэгсээр хүрээлсэн өөрийн урлангаа бүтээхээр шийдсэн нь энэ байлаа. Клод Франц орны үзэсгэлэнт газруудаар аялж, аль болох байгальтайгаа ойрхон байж, уран бүтээлээ туурвихыг эрмэлздэг байв. Түүний уран зургууд Парис, Нью-Йорк, Лондон зэрэг томоохон хотуудын алдартай уран зургийн галерейд одоог хүртэл хадгалагдаж байна.
Сараана цэцгийг уран бүтээлүүдийнхээ бэлгэдэл болгосон зураач | ||
Үзсэн: 3745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.