Шууд Chart

“Жорлонд унших ном” дахин хэвлэгдэв

2017-04-28 08:37:06

Шагж Гэлэн нэрээр сошиал ертөнцөд танигдсан эрхмийн “Жорлонд унших ном” дахин хэвлэгджээ.

Бүх төрлийн сэдвийг маазруулж суудаг Шагж Гэлэн нь фэйсбүүкт 40.000 гаруй дагагчтай.

Номных нь нэрнээс эхлээд сонирхох, шүүмжлэх хүн таарах ч түүний хөгжилтэй хоржоонтой бичлэгүүдэд дуртай хүмүүс олон. Тэрбээр номынхоо нэрний тухайд тайлбарлахдаа “Хүүхдэдээ Хүнбиш, Хэнчбиш гэж нэр өгдөг тохиолдол байдаг биз дээ. Би лав жорлондоо ном, сонин бариад суух дуртай. Өөр олон юм бодолгүй өгчихсөн нэр. Сөхөөд харахгүй юу даа, яагаад тийм нэр өгсөн нь ойлгогдоно” гэжээ.

Сонирхуулахад, Шагж Гэлэнгийн номын эхний хэвлэлт өнгөрсөн хаврын номын үзэсгэлэн худалдаанд талх шиг эрэлттэй зарагдан, номын дэлгүүр хүрэлгүй дуусч байсан юм. Үнэнч уншигчдынхаа хүсэлтээр тэрбээр “Жорлонд унших ном”-оо сүүлийн бичлэгүүдээрээ нэмж сайжруулан, хоёр дахь удаагаа гаргажээ.

Ийнхүү түүний зарим бичлэгээс сонирхуулъя.

Гурван гаагаатай Шагж

Би гуравхан гаагаатай, эхнэр гучин гурван гаагаатай.

Эхнэр хоёр шуудай гуталтай, би хоёр ширхэг гуталтай /зүүн, баруун хөлний/ Эхнэр ухаалаг утастай, би ухаан муутай утастай.

Эхнэр баахан энгэсэг, тос, будаж шунхдах юмтай бол надад шүдний сойз, сахлын машаанаас өөр юм байхгүй.

Эхнэр шкаф дүүрэн хувцастай би ганц тор хувцастай. Эхнэрт өмсөх юм олдохгүй, надад өмсчихсөн байхад угаах хувцас олдохгүй.

Эрчүүд бид үнэн хэрэглээгүй юм. Хоёр төмсөг хүртэл бидний цээжинд байгаагүй тээр дор байрлаж байгаа нь "ганц гаагаандаа бүгдийг" гэсэн хэмнэлт юм.

Эрчүүд бид шоудлаа, өрөөндөө ганц юм тойрууллаа, муудлаа, харилаа, эрүүний шөлөө уугаад унтлаа, арван мянга. Маргааш нь гэмээ цайруулах гэж баахан хямдарна.

Эрчүүд бид хоолонд орлоо, сэгсийсэн цуйван идлээ, таван мянга.

Гэтэл та нар яаж байна. Бааранд орлоо, караокээдлоо, баахан вино дарс, коктэйл уулаа тавин мянга. Хоолонд орлоо есөн шидийн салаат, зууш, кофе ундаа, стэйк, зооглолоо тавин мянга.

Эрчүүд бид үсчинд орлоо араас нь жаахан шулууллаа таван мянга. Хүүхнүүд үсчинд орлоо иж бүрэн үйлчилгээ авлаа тавин мянга.

Эрчүүд бид эмнэлэгт очлоо элэг, түрүү булчирхай хоёртойгоо байхад энэ хорвоо юу юм бэ этр.
Хүүхнүүд эмнэлэгт очлоо яасан ч олон эрхтэнтэй юм, бөөр давсаг, сав суулга, өндгөвч гээд л шинжилгээний үнэ дээшээ нисч өгнө.

Шөнийн ажилдаа бид чинь таван мянгын короосонд гүйсэн юм шиг л амьсгаадаад хэвтэж байхад эхнэр зүгээр тааваараа этр...

За болий болий, яривал их л юм байна. Тэглээ ч гэсэн бид чинь та нартаа хайртай шүү.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Жорлонд унших ном” дахин хэвлэгдэв  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй