
Украйны шилдэг тулаанч ах дүү хоёрын нэг Владимир Кличко, Их Британийн тулаанч Энтони Жошуа нарын тулаан нөгөөдөр болно. Тэд өчигдөр тулааны өмнөх сүүлийн бэлтгэлээ хамтран хийхдээ олон нийтийн өмнө нээлттэй болгожээ.
Тэдний тулааныг 80 мянга гаруй хүн үзэхээр болж, тасалбар нь өнгөрсөн нэгдүгээр сард борлогджээ.
Тулааныг IBF, WBA холбоод хамтран хийж байгаа бөгөөд аль хожсон тамирчин нь тус холбоодын хүнд жингийн аварга болох учиртай. Мөн 15 сая фунт стерлинг халаасална.
Владимир Кличкогийн хувьд мэргэжлийн рингэнд 68 тулалдахдаа 64-т нь ялжээ. Гэхдээ бүх ялалтынхаа 53-ыг хүнд цохилтоор авч байсан байна.
Харин Энтони Жошуа зөвхөн 19 дэх тулаанаа хийх гэж байна. Тэрбээр өмнө нь нэг ч удаа ялагдаж үзээгүй залуу “мангас” юм.
Тулаан манай цагаар энэ сарын 30-нд Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болно.
Владимир Кличко, Энтони Жошуа нарын тулаан нөгөөдөр болно | ||
Үзсэн: 618 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.