Шууд Chart

Б.Буджаргал 713 км гүйж, түрүүллээ

2017-04-28 10:33:20

Дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 ба 10 өдрийн “Self-transcendence” АНУ-ын нээлттэй тэмцээний арван өдөр, шөнийн ультра марафон гүйлтэд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Буджаргал түрүүлжээ.

Тэрбээр арван өдөрт 739 миль буюу 1189.30 км гүйсэн байна. Харин хоёрдугаар байрт Игор Мудрик 713 км буюу 1147.46 км гүйжээ. Энэ нь даруй 41.84 км-ээр бага үзүүлэлт юм.

Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн уг тэмцээнд 24 орны 80 гаруй гүйгч оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас уулын болон марафон гүйлтийн мастер Б.Буджаргал арав хоногийн эрэгтэйчүүдийн төрөлд, эмэгтэйчүүдийн арав хоногийн гүйлтэнд Д.Баярсайхан, Ц.Түвшинжаргал болон Л.Сумъяа, Ж.Одгийв нар зургаан өдрийн гүйлтэд оролцлоо.

Тусгайлан бэлдэж хэмжсэн 1,6 км-н зам дээр арван өдрийн турш тамирчид байгаль цаг уурын 0-15 С хэлбэлзэлтэй нөхцөлд өдөр, шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорьдог юм.

Тамирчдаас биеийн болоод сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаарддаг уг тэмцээнд Б.Буджаргал анх 2015 онд оролцож, аравдугаар байрт шалгарч байсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Буджаргал 713 км гүйж, түрүүллээ  
Үзсэн: 608 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй