
“Бодлын хулгайч", "Үргээлэг", “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Адам”, “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Омарын эрэлд”, "Босуул", "Lovers" зэрэг киног найруулсан Ж.Сэнгэдоржийн дараагийн бүтээл "Үүр цайгаасай" уран сайхны кино юм.
Киноны агуулга нь хэн нэгний амьдралд үргэлж тохиолдож байдаг ч төдийлөн анзаардаггүй асуудлыг хоёр жүжигчин бүсгүйгээр төлөөлүүлэх гаргах нь ээ.
Техникийн талыг ‘’Black zebra’’ продакшн хариуцжээ.
Тус киноных нь талаар түүнээс асуухад “Кино урлаг маш өндөр өрсөлдөөнтэй. Тэр утгаараа маш сайн хөгжиж байна. Үзэгчид ч бас шалгуур өндөртэй болсон. Зүгээр нэг рекламанд хууртдаг үе өнгөрч. "Тухайн кинонд хэн тоглов, хэн найруулав, ямар утга санааг гаргав” гээд л. Үзэгчид л киног шүүдэг. Ухаарч мөн чанарыг нь ойлгож гүн рүү ойлгож үздэг болсон. Энэ цаг мөчид үзэгчдийнхээ мэлмийг мялаах, дахиад ч үзэх сэтгэгдэл үлдээхийг энэ киногоороо зорьлоо” гэв.
Ж.Сэнгэдоржийн дараагийн бүтээл "Үүр цайгаасай" | ||
Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.