Шууд Chart

“БНСУ дахь Монголчуудын супер цом-2017” тэмцээн болно

2017-04-28 11:43:06

БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор өрсөлдөх боломжийг олгох зорилгоор Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос “БНСУ дахь Монголчуудын супер цом-2017” сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион явуулахаар болжээ.

Уг тэмцээн хоёр үе шаттай болох бөгөөд эхнийх нь ирэх тавдугаар сард болно.

Тэмцээнийг МҮСБХ-ноос томилогдсон мэргэжлийн баг, шүүгчид зохион явуулах бөгөөд супер цомын төлөөх тэмцээнд Монголын томоохон багуудад тоглож буй лигионер тоглочид оролцон, нөхөрсөг тоглолт хийх юм байна.

Дашрамд дурдхад, Монголчуудын хамгийн ихээр ажиллаж амьдарч буй улсын тоонд БНСУ багтаж байгаа. Тус улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа 36 мянга гаруй иргэний дийлэнх хувийг залуус эзэлдэг аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“БНСУ дахь Монголчуудын супер цом-2017” тэмцээн болно  
Үзсэн: 1526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй