Шууд Chart

Автовокзал-техникийн хяналтын үзлэгийн төв энэ онд ашиглалтад орно

2017-05-01 11:38:16

Хэнтий аймагт баригдах зүүн бүсийн “Автовокзал-Техникийн хяналтын үзлэгийн төв”-ийн барилгын шав тавих ёслол өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд боллоо. Аймгийн Засаг даргын санаачлагаар Авто тээврийн үндэсний төвтэй харилцан тохиролцсоны дагуу улсын концессын гэрээгээр 2,6 тэрбум төгрөгийн өртөгтэй, хоёр давхар 1200 м.кв талбай бүхий зүүн бүсийн Авто тээврийн төвийг орон нутгийн “Баялаг Онон” ХХК барьж, энэ ондоо ашиглалтад оруулах юм.

Энэхүү төв баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулах ач холбогдолтой юм.

Ёслолын арга хэмжээнд аймгийн удирдлагууд, Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Х.Баярхүү, АТҮТ-ийн захиргаа, сургалт хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Мөнгөн, Барилга хариуцсан мэргэжилтэн З.Мягмарсүрэн болон албаны хүмүүс оролцов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Автовокзал-техникийн хяналтын үзлэгийн төв энэ онд ашиглалтад орно  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй