Шууд Chart

“Дорноговь” хүндэтгэлийн хаалганы бичвэрийг “Сайншанд” болголоо

2017-05-01 12:04:44

“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг. Дорноговийг чиглэсэн автомашинтай зорчиж буй хүн бүхэн “Дорноговь” хүндэтгэлийн хаалгаар дайран өнгөрдөг. Харин өмнөх жилүүдэд иргэдийн зүгээс Дорноговь аймгийн хилийн зааг Даланжаргалан сумын хойноос эхэлдэг учир тус хүндэтгэлийн хаалганы “Дорноговь” гэсэн үгийг “Сайншанд” гэж өөрчлөх шаардлагатай талаар санал гарч байсан. Тэгвэл өнөөдөр тус хүндэтгэлийн хаалганы бичвэрийг Сайншанд болгон өөрчиллөө.

Сайншандаас хойш 10-аад км-ийн зайд Дорноговь гэсэн хүндэтгэлийн хаалга байдаг. Улаанбаатараас Сайншанд чиглэлийн хатуу хучилттай авто зам дагуу байрлах тус хаалгаар автомашинаар зорчиж буй иргэд дайран өнгөрдөг. Тус хүндэтгэлийн хаалгыг 2012 онд Дорноговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан барьж байгуулсан юм.

Энэхүү ажлыг орон нутгийн удирдлагууд шийдэн аймгийн засаг даргаас 10 сая төгрөгийн дэмжлэг авснаар гүйцэтгэжээ.

Бичвэрийг өөрчлөх үйл ажиллагааны үеэр Дорноговь аймгийн засаг дарга Т.Энхтүвшин тус хүндэтгэлийн хаалганы хоёр талд хурд сааруулагч байрлуулахаас гадна ойр орчмын тохижилтын ажлыг хийхэд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин ирэх наймдугаар сард Даланжаргалан сумаас хойш аймгийнхаа хилийн заагт “Дорноговь” гэсэн бичвэрийг байрлуулах аж.

Дашрамд дурдахад хүндэтгэлийн цагаан хаалгыг 2012 онд 120 сая төгрөгийн өртгөөр Улаанбаатар хотын “Гурван хажинг трейд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд хаалганы загварыг Б.Даваа гаргасан юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Дорноговь” хүндэтгэлийн хаалганы бичвэрийг “Сайншанд” болголоо  
Үзсэн: 1671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй