Шууд Chart

Оюутнууд хогийн сав хийж байна

2017-05-01 13:30:19

Дархан-Уул аймгийн оюутнууд хотоо хоггүй байлгах үйлсэд нэгдэж импортоор оруулж ирдэг хогийн савыг өөрсдөө үйлдвэрлэж байна. Ингэснээр нэг хогийн сав авдаг мөнгө 70-100 мянган төгрөгөөр хэмнэгдэх тооцоо гарчээ.

“Хоггүй Дархан” уриан дор Оюутны холбоо Аж ахуй нэгж байгууллагуудыг хогийн савжуулах аяныг эхлүүлжээ.

Импортоор орж ирсэн хогийн савыг бодвол чанартай, хямд өртөгтэй хогийн савыг оюутнууд өөрсдийн хүч хөдөлмөрөөр хийж ААНБ-уудад худалдаалах юм байна.

Дархан хотын хэмжээнд хог хаягдал түр хадгалах 85 орчим хогийн сав байдаг. Эдгээр хогын сав таггүй, хэмжээ нь бага учраас салхинд хийсч тардаг, тээвэрлэхэд хүндрэлтэй байжээ.

Стандартад нийцсэн хогын савыг аж ахуй нэгж байгууллагуудад нийлүүлснээр Дархан хотын өнгө үзэмж дээшлэх, иргэд зориулалтын саванд хийж хэвших, хөрсний бохирдол буурах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Оюутнууд хогийн сав хийж байна   
Үзсэн: 5521 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй