
Исландын Рейкявик хотод шатрын олон улсын “Рейкявик опен-2017” тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-28-нд болж, манай улсын тамирчин Т.Батчимэг гуравдугаар байрт оржээ.
Уг тэмцээнд 40 орны нийт 263 шатарчин өрсөлдсөн байна. “Сүлд” спорт хороо, “Мончес” клубын тамирчин их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг 10 өрөг тоглосноос тав хожиж, гурав тэнцэж, хоёр хожигдсон байна.
Энэхүү тэмцээнд Энэтхэгийн их мастер Harika Dronavalli түрүүлж, АНУ-ын их мастер Tatev Abrahamyan хоёрдугаар байр эзэлжээ.
Т.Батчимэг олон улсын тэмцээнд гуравдугаар байрт оржээ | ||
Үзсэн: 552 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.