
ОХУ-ын Омск хотод А.Тишенкогийн нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн болж, манай улсаас 49 кг-ын жинд Х.Энхмандах, 56 кг-ын жинд Х.Энх-Амар (төрсөн ах дүү) нар алтан медаль хүртжээ. Мөн + 91 кг-ын жинд тулалдсан Х.Идэрбат хүрэл медаль зүүсэн байна.
Тэднийг “Алдар” спорт хорооны дасгалжуулагч А.Гантулга, Монголын боксын холбооны менежер, гавьяат тамирчин Т.Үйтүмэн, гавьяат дасгалжуулагч Ц.Нандигжав нар ахалж явжээ.
Ах дүү боксчин алтан медаль хүртжээ | ||
Үзсэн: 663 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.