
2017 оны 5 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 8-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
/Хугацааны дунд үеэр хур тунадас орж салхи шуургатай сэрүүснэ/
Баруун аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 1, 3-нд зарим газраар, 2-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойон цас орно. 7-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 1-3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст 14-16 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 20-24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-4-нд ихэнх нутгаар сэрүүсч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүрч дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, 2-3-нд ихэнх нутгаар, 4-нд зарим газраар бороо хур тунадас орно. Салхи 1-4-нд зарим газраар 14-16 м/с, 3-4-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-4-нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 5-10 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарч хугацааны эх болон сүүлчээр өдөртөө Дархадын хотгороор 10-15 хэм, Орхон-Сэлэнгийн саваар 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 2-3нд нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 2-5-нд ихэнх нутгаар 12-14 м/с, 3-4-нд зарим газраар 20-24 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1-2-нд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 25-30 хэм хүрч дулаарна. 3-нд нутгийн баруун хагаст, 4-5-нд бүх нутгаар сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм өдөртөө 7-12 хэм дулаан байна. 6-наас дулаарна.
Говийн аймгуудын нутгаар: Тавдугаар сарын 2-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн бороо, 4-нд нутгийн хойд хэсгээр бороо хур тунадас орно. Салхи 1-4-нд ихэнх нутгаар 14-16 м/с, 3-4-нд зарим газраар 20-24 м/с хүрч шороон шуурга шуурна. 1-2-нд шөнөдөө 8-13 хэм өдөртөө 24-29 хэм хүрч дулаарна. 3-5-нд сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 6-наас дулаарч өдөртөө бүх нутгаар 18-23 хэм дулаан байна.
Долоо хоногийн дунд үеэр хур тунадас орж салхи шуургатай сэрүүснэ | ||
Үзсэн: 834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.