Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан

2017-05-01 17:11:14

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 05-р сарын 01-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи  баруун өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 17 цагт 25 хэм, 20 цагт 20 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 01-ний 20 цагаас 05 дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 20-22 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 9-14 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар  23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд ихэнх нутгаар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 3-4-нд ихэнх нутгаар, 5-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говь, талын нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй