
Кларнет хөгжимчин, Хөгжим бүжгийн коллежийн багш Д.Дармаа "Solo Clarinet" уран бүтээлийн соло тоглолтоо энэ сарын 4-нд Улсын Филармонийн концертын танхимд хийх гэж байна.
Монголын мэргэжлийн кларнет хөгжимчдөөс анх удаа бие даасан тоглолтоо үзэгч олонд хүргэх гэж буй тэрбээр ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Консерватори төгсөөд эх орондоо ажиллаж буй.
Кларнет хөгжмөөр гоцлохын зэрэгцээ өнөө цагийн шилдэг мэргэжлийн сонгодог хөгжимчидтэй, жазз хамтлагтай хамтарч хүргэх юм. Эхний номер Унгарын алдартай кларнет хөгжимчин Бела Ковачийн И.С.Бахад зориулан хүндэтгэж, суут хөгжмийн зохиолчийн стилиэр бичсэн бүтээл байх бөгөөд үүнийг тун энгийн бус шийдлээр сонсогчдод хүргэх аж.
Ж.Вердийн "Риголетто" дууриас сэдэвлэсэн уран сэтгэмжийг төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэтэй хамтарч тоглоно. Германы хөгжмийн зохиолч К.Веберийн кларнетын квинтетийг утсан хөгжмийн дөрвөлтэй нийлж Монголд анх удаа тоглох юм. Утсан хөгжмийн дөрвөлд хийлч Х.Санчир, Г.Тамир, виолончельч Д.Амармэнд, эрдүү хийлч Э.Батмягмар нар багтаж байна.
Америкийн хөгжмийн зохиолч Аарон Копландын кларнетад зориулсан нэг ангит концертыг цөөхүүл хөгжим, босоо ятга, төгөлдөр хуурын бүрэлдэхүүнтэй тоглоно. Мөн Германы хөгжмийн зохиолч Ф.Менделсоны кларнетын хоршил концертыг "Улаанбаатар" чуулгын хөгжимчин, хөгжмийн зохиолч, эвэр бүрээч О.Чинбаттай хамтарч хоёр дахь удаагаа тоглох гэж байна.
Д.Дармаа "Solo Clarinet" уран бүтээлийн соло тоглолтоо хийх гэж байна | ||
Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.