Шууд Chart

“Бидний дуу хоолой” баримтат киноны нээлт болно

2017-05-02 12:17:36

Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс “Бидний дуу хоолой” баримтат кино бүтээснээ маргааш олон нийтэд толилуулах гэж байна.

Тус киноны агуулга нь оршин суугаа газар, улс эх орноо эерэгээр өөрчлөхийг эрэлхийлж буй дөрвөн иргэнээр төлөөлүүлжээ.

Тодруулбал малчин А.Амарбаясгалан, таван настайдаа хараагаа алдсан бариа засалч Х.Шагдарсүрэн, МУИС-ийн оюутан Б.Ариунбаяр болон сэтгүүлч М.Буянжаргал нар Монгол Улсынхаа төлөө идэвхтэй, оролцоотой иргэн байхад хэрхэн ажилллаж, цаг, зав, дуу хоолойгоо зарцуулж буйг үзэгч та харах болно.

Түүнчлэн олон нийтэд нээлттэй байлгах үүднээс Монгол дохионы хэлний орчуулга давхар явагдах аж. Тус арга хэмжээ болон баримтат киног Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хийжээ.

Нээлт “Туушин Бест Вестерн” зочид буудлын “Соёмбо” танхимд болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бидний дуу хоолой” баримтат киноны нээлт болно  
Үзсэн: 768 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй