
Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж байна. Уг тэмцээнд 29 орны 200 гаруй боксчин өрсөлдөж байгаагаас манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор есөн боксчин тулалдаж буй.
Өнөөдрийн байдлаар 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д Б.Мишээлт, 64 кг-д Б.Чинзориг нар эхний учраагаа ялж, шөвгийн наймд үлдээд байна. Харин 75 кг-д тулалдсан Ж.Отгонжаргал Сирийн боксчин Абделмоун Азизд, 91 кг-д С.Эрдэнэбаяр Энэтхэгийн Сангван Самиттэд хожигдон тэмцээнээ дуусгасан юм.
60 кг-ын жингийн хүчтэй өрсөлдөгчийн нэг олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай эхний тойрогт хийлсэн бөгөөд өнөөдөр Шри Ланкын боксчинтой тулалдана.
- 49 кг-д Г.Ган-Эрдэнэ
- 52 кг-д М.Гандулам
- 56 кг-д Б.Мишээлт
- 60 кг-д Д.Отгондалай
- 64 кг-д Б.Чинзориг
- 69 кг-д Б.Түвшинбат
- 75 кг-д Ж.Отгонжаргал - эхний тойрогт ялагдсан
- 91 кг-д С.Эрдэнэбаяр -эхний тойрогт ялагдсан
Дөрөвдүгээр сарын 30-ндөр эхэлсэн Азийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 9-д өндөрлөнө.
Манай дөрвөн боксчин шигшээ наймд үлдээд байна | ||
Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.