Шууд Chart

Э.Содномпилжээ “Токио-2020” олимпод 105 кг-ын жинд өрсөлдөнө

2017-05-02 14:37:39

Пауэрлифтингийн дэлхийн цомын тэмцээн Унгарын Эгер хотноо энэ сарын 4-нд болно. Уг тэмцээнд “Рио 2016” паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ эх орноо төлөөлөн оролцоно.

Тэрбээр  Риогийн олимпод 88 кг-ын жинд оролцож байсан бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд жин өгсөж 97 кг-ийн жинд өрсөлдөхдөө 220 кг шахаж дэлхийн аварга болсон билээ.

Энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд мөн 97 кг-д өрсөлдөнө.

Цаашид жин өгсөж, “Токио-2020” олимпод 105 кг-ын жинд оролцохоор төлөвлөжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Содномпилжээ “Токио-2020” олимпод 105 кг-ын жинд өрсөлдөнө  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй