
Fiba буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 3х3 гран при /Чалленж/ тэмцээн БНХАУ-ын Наньжин хотноо болж, манай улсын шигшээ баг анх удаа оролцон хүрэл медаль, 3000 ам.долларын шагнал хүртэв.
Мөн ирэх долдугаар сарын 29, 30-нд Японд болох дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх “3х3 Word Tour”-д орох эрхээ авлаа.
Манай багийн хувьд “UB Garuda” нэрээр оролцсон бөгөөд хэсгийн эхний тоглолтондоо Тайваны багийн 21-10-аар, удаах тоглолтондоо 3х3 Дэлхийн чансааны 10-т эрэмбтэй хүчирхэг Словени Ljubljana багийг 14-17-оор, талбайн эзэн БНХАУ-ын багуудыг хожиж хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан юм. Улмаар хасагдах шатанд дахин БНХАУ-ын “Jiangsu West” багийг 21-11-ээр хожиж хагас шигшээд дэлхий чансааны долдугаар ранктай алдарт сербийн “Zemun” багт 22-18-аар дийлдсэн. Ийнхүү хожлын тоогоор гуравдугаар байранд шалгарч хүрэл медаль, 3000 ам.долларын шагнал хүртсэн юм.
Аваргын төлөөх тоглолтонд Сербийн баг манай шигшээд хэсгийн тоглолтонд хожигдсон Словений багийг хожсоноор Серби Монголын баг энэ удаагийн Чалленж тэмцээнээс Японд болох "Их дуулга"-ын эрхээ авсан бөгөөд мөнгөн медаль хүртсэн. Энэ баг өмнөх Чалленж тэмцээнээс эрхээ аваад байв.
Наньжин хотноо болсон тэмцээнээс манай баг хүрэл медаль хүртэв | ||
Үзсэн: 609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.