
Ой тогтоолтын спортын дэлхийн чансааг гаргасан бөгөөд манай улсын тамирчин Олон улсын мастер Э.Лхагвадулам 7453 оноогоор тав, Азид нэгдүгээрт бичигдэж байна.
Харин 2016 оны өсвөрийн дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр дэлхийд зургаа, Азид хоёрдугаарт, олон улсын их мастер Н.Энхшүр дэлхийд найм, Азид гуравдугаарт, Э.Пүрэвжав дэлхийд 25 дугаарт жагсчээ. Ийнхүү Монголын баг чанараараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй бөгөөд дээрх жагсаалтыг 3000 гаруй тамирчнаас гаргасан байна.
Монголын оюун ухааны Академи нь үүсгэн байгуулагдсан 2010 оноос хойш өнөөг хүртэл дотооддоо оюуны спортын 68 тэмцээн амжилттай зохион байгуулж, 4700 гаруй тамирчнаа хамруулжээ. Ингэхдээ АНУ, Англи, БНХАУ, Энэтхэг, Филиппин, Швед, БНСУ зэрэг олон улсын чанартай 43 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж, ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага зэрэг оюуны спортын олон төрөлд өрсөлдүүлэн 612 медаль хүртсэн байна.
Ой тогтоолтын тамирчид дэлхийд чансаагаараа тэргүүлжээ | ||
Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.