Шууд Chart

"Дэлхийн шилдэг Монгол тамирчны төлөө" анхдугаар семинар боллоо

2017-05-03 09:02:11

Монголын буудлагын спортын академиас зохион байгуулсан "Дэлхийн шилдэг Монгол тамирчны төлөө" анхдугаар семинар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сарын 2-ныг хүртэл Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техник спортын төвд боллоо. Семинарыг Биеийн тамир, спортын газрын Эрдэм шинжилгээний албаны мэргэжилтэн, доктор дэд профессор Ш.Долгор, БТСГ-ын Анагаах ухааны албаны их эмч Ш.Болормаа, Үндэсний шигшээ багийн албаны дарга асан Б.Энхбаатар, Азийн буудлага спортын холбооны Эмнэлэг-допинг хяналтын комиссын гишүүн Н.Цогтсайхан, Япон Улсын дасгалжуулагч Tада Наокацу, Азийн наадмын аварга ОУХМ С.Энхжаргал, С.Адилбиш нар удирдан явууллаа.

Уг семинарт Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Архангай, Булган зэрэг аймгаас ирсэн буудлагын дасгалжуулагч, Техник Спортын Төвийн тамирчин , буудлагын багш нийлсэн 50 гаруй хүн хамрагдсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Дэлхийн шилдэг Монгол тамирчны төлөө" анхдугаар семинар боллоо  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй