
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат эхний ялалтаа авлаа.
Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж шууд 16-д үлдсэн юм. Наймд үлдэх тулаанаа Туркменистаны боксчин Амангелдиев Сердартай хийж 5:0-ийн харьцаагаар яллаа.
Тавдугаар сарын 4-нд буюу Улаанбаатарын цагаар 02:00 цагаас дэлхийн аваргад өрсөлдөх эрх, медалийн төлөө Энэтхэгийн боксчин Азийн аваргын хошой хүрэл медальт Манож Кумартай тоглоно.
2007 онд Монгол Улс Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж 64 кг-д Б.Түвшинбат мөнгөн медаль, Энэтхэгийн боксчин Манож Кумар хүрэл медаль хүртэж байв.
Хагас шигшээд Манож Кумарыг 20:14 ялж аваргын төлөө тоглож байсан юм. Ийнхүү арван жилийн дараа даагаа нэхэж, тивийн аваргын тэмцээнд учраа таарч нэг нь медальд хүрэх хариуцлагатай тулаан хийхээр боллоо.
Б.Түвшинбат даагаа нэхнэ | ||
Үзсэн: 848 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.