
Монголын оюутны спортын “Универсиад-Ⅳ” их наадмын Азийн бүсийн тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-30-нд БНХАУ-ын Тяньжин хотноо Политехникийн их сургуулийн спортын ордонд явагдлаа.
Энэхүү наадам нь Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 16.1 дэх заалт, Засгийн газрын 2016 оны 158 тоот тогтоол, БСШУС-ын сайдын 2016 оны А/155 тушаалын дагуу болсон юм.
Наадмыг БСШУСЯ, ГХЯ, ЗГХА-БТСГ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Монголын оюутны спортын холбоо, БНХАУ дахь Монголын оюутны холбоо, “Нүүдэл” болон “Grand China Sports” компани хамтран зохион байгуулав.
Сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын гурван спортын төрөлд өрсөлдсөн БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Тяньжин, Шанхай, Ухань, ТунЛяо, Шиань, Наньжин гэсэн найман хотын баг тамирчидаас гадна БНСУ, БНХАУ-ын Тайваны их, дээд сургуулийн 250 гаруй оюутан оролцжээ.
Их наадмын нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайд Д.Ганхуяг болон зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд, Үндэсний ЗБХ-ны гишүүн, БСШУСЯамны мэргэжилтэн, МОСХ-ны дэд ерөнхийлөгч Х.Батсайхан нарын зэрэг зочид, төлөөлөгч оролцож, баг тамирчдад спортын өндөр амжилт гаргахыг хүсэв.
Нээлтийн ёслолын үеэр Бээжин хотын шигшээ багийн тамирчин Б.Баттамир, шүүгчдийг төлөөлөн шатрын шүүгч Б.Ганзориг нар тангараг өргөв.
Нээлтийн ажиллагаанд зориулан Тяньжин хотын Урлагийн их сургуулийн оюутан Г.Цэцэнбилэг, хөгжимчин JiaoMinZhe нар морин хуурын ая тоглож, Тяньжин хотын “Нанкай” их сургуулийн эдийн засгийн сургуулийн оюутан Б.Содгэрэл ая дууны мэндчилгээ өргөлөө.
Түүнчлэн Тяньжин хотын Урлагын их сургуулийн оюутан Дун Тиан “Түмэн агтны төвөргөөн” Монгол дууг дуулж наадамд оролцогч баг тамирчдын сонорыг мялаасан юм.
Азийн бүсийн “Универсиад-2017” их наадмын сагсан бөмбөг, шатар, ширээний теннисний тэмцээн ажилттай болж дүнгээ гаргав.
Шатрын тэмцээн:
Эрэгтэй тамирчидаас:
1. Н.Баянмонгол /Наньжин хот/
2. Н.Баярсайхан /Хөх хот/
3. Б.Лхагвасүрэн /Хөх хот/
Эмэгтэй шатарчдаас:
1. Б.Билэгжаргал /Шиань хот/
2. Б.Мандухай /Шанхай хот/
3. М.Уранцэцэг /Бээжин хот/
Ширээний теннис:
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
1. Г.Индра /Бээжин хот/
2. Б.Уянга /Хөх хот/
3. Э.Очирсүрэн /Хөх хот/
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
1. Б.Эгшиглэн /Бээжин хот/
2. Г.Амартүвшин /БНСУ/
3. Ж.Батсайхан /Тяньжин хот/
Холимог хосын төрөлд:
1. Б.Эгшиглэн, Г.Индра нар /Бээжин хотын баг/
2. Г.Амартүвшин, Б. Гиймаа нар /БНСУ-ын баг/
3. Б.Уянга, Б. Сансар нар /Хөх хотын баг/
Гурав. Сагсан бөмбөгийн тэмцээн:
Эрэгтэй:
1. БНХАУ-ын Тайваны оюутны шигшээ багийн тамирчид
2. Шанхай хотод суралцдаг оюутнуудын шигшээ баг
3. Хөх хотын багийн тамирчид
Эмэгтэй:
1. БНХАУ-ын Хөх хотын тамирчид
2. Бээжин хотын оюутнуудын шигшээ баг
3. БНСУ-ын оюутны шигшээ багийн тамирчид.
Харин нэгдсэн дүнгээр 20 оноогоор БНХАУ-ын Хөх хотын баг тэргүүлсэн бол удаах байрт 28 оноогоор БНХАУ-ын Бээжин хотын баг тамирчид, гуравдугаар байрт 47 оноогоор Шанхай хотын баг ба БНСУ-ын оюутны баг.
Азийн бүсийн оюутны спортын “Универсиад-2017” боллоо | ||
Үзсэн: 1003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.