
Сурагчдын шатрын ДАШТ Румын Улсын Яси хотноо болж өнгөрлөө. Уг тэмцээнд 42 орны 500 гаруй шатарчин 12 насны ангилалд 36 медалийн төлөө өрсөлдхөд Монголын баг тамирчид гурван алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж багаараа түрүүлэв.
Түүнчлэн дэлхийн аваргад эх орноо төлөөлөн оролцсон манай шатарчдаас 11 нас хүртэлх ангилалд “Төрийн банк”-ны элч тамирчин Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн хос алтан медальтан болжээ.
Удаах байрт Узбекстан, Турк, Румын, Молдавын баг орсон байна.
Д.Мөнхзул дэлхийн хос алтан медальтан болжээ | ||
Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.