Шууд Chart

ОУХМ Ч.Нарантуяа хоёр дахь алтан медалиа хүртлээ

2017-05-04 09:10:55


Египет Улсын Кайр хотноо болсон буудлагын олон улсын эмэгтэйчүүдийн тэмцээнээс ОУХМ Ч.Нарантуяа хоёр дахь алтан медалиа хүртлээ.
Тэрбээр хийн урт бууны дасгалд дахин тэргүүлсэн байна. Манай тамирчин өмнө нь гурван байдлаас 60 сум буудах дасгалд алтан медаль хүртээд байсан юм. Энэхүү тэмцээнд Монголын тамирчнаас гадна Бахрай, Энэтхэг, Египет зэрэг орны тамирчин амжилттай оролцжээ.
Азийн наадмын аварга Ч.Нарантуяа энэ оны тэмцээнийг амжилт дүүрэн эхлүүллээ. Тус тэмцээнд ОУХМ Ц.Мөнхзул ч оролцсон юм.
Сонирхуулахад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын дэргэдэх Үндэсний шигшээ баг бүрдээд байгаа. Гэхдээ буудлагын холбооноос шигшээ багийн тамирчдаа одоогоор тодруулаагүй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХМ Ч.Нарантуяа хоёр дахь алтан медалиа хүртлээ  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй