
Даланзавгад хотын “Оюуны мэлмий” дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийг Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбаа агсны нэрэмжит болголоо.
Тэрээр Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул юм. Улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн сурч мэдсэн мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан хөдөлмөрлөж явсан төр нийгмийн зүтгэлтэн байжээ.
1981 оны АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын гавьяат эдийн засагч цолыг хүртсэн байна.
Одоогоор “Оюуны мэлмий” сургуульд 1000 орчим сурагч, 50 багш, 39 ажилтантай аж. 2016 оны аймгийн эрүүл мэндийг дэмжигч сургууль, шилдэг менежмэнттэй топ сургууль, аймагтаа анхдагч цахим сургууль болж байсан тэргүүний сургууль аж.
“Оюуны мэлмий”-г Д.Бямбаа агсны нэрэмжит сургууль болголоо | ||
Үзсэн: 638 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.