
Дорноговь аймагт шатрын танхим байгуулагдлаа. Тус аймгийн даамын тамирчдаас спортын мастер Н.Дорждэрэм 1986 онд даамын УАШТ-ээс анхны медалийг хүртсэнээр амжилтын буухиа эхэлсэн байдаг.
Тэр цагаас хойш дээрх аймгаас гурван тамирчин даамын дэлхийн аварга болж, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 18 алтан медалийг хүртээд буй.
Энэхүү амжилт нь Дорноговь аймгийн даамын спортын дасгалжуулагч, спортын мастер Ш.Өвгөн багштай салшгүй холбоотой. Иймд тус танхимыг түүний нэрэмжит болголоо. Даамчид ч багшийнхаа нэрэмжит танхимд бэлтгэл хийж, тэмцээндээ оролцож байхаар болсондоо сэтгэл хангалуун байв.
Сонирхуулахад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-28-нд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээнээс өсвөрийн тамирчин Б.Мөнх-Эрдэнэ нэг алт, хоёр мөнгө, Г.Шинэсаран хоёр алт, нэг хүрэл медаль хүртэж, Дорноговийн өсвөрийн даамчдын амжилтын буухиаг үргэлжлүүлсэн юм.
Түүнчлэн ирэх аравдугаар сард Польшийн нийслэл Варшав хотноо болох ДАШТ-д дээра аймгийн өсвөрийн даамчдаас спортын мастер Ц.Чинзориг, С.Энхтүвшин, Дэлхийн даамын холбооны дэд мастер Э.Үйлстөгөлдөр, У.Гансувд нар оролцохоор болжээ.
Дорноговьчууд шатрын танхимтай боллоо | ||
Үзсэн: 473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.