Шууд Chart

Д.Отгондалай тэргүүтэй дөрвөн боксчин ДАШТ-нд оролцох эрхтэй боллоо

2017-05-04 13:38:23

Узбекстан Улсын нийслэл Ташкент хотод дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 9 хүртэл боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.

Манай дөрвөн боксчин өчигдөр медалийн төлөөх тулаанаа хийж, ялалт байгууллаа. Тодруулбал тэмцээний 60 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаанд гавьяат тамирчин Д.Отгондалай Казахстаны тамирчин А.Курметовыг, 48 кг-д Г.Ган-Эрдэнэ Хятадын Хи Жун Жуныг, 64 кг-д Б.Чинзориг Индонезийн Сарохатуа Лумбантобингыг, 69 кг-д Б.Түвшинбат Энэтхэгийн боксчин Манож Кумартай тоглож тус тус өрсөлдөгчөө ялав.

Ийнхүү манай дөрвөн боксчин хагас шигшээд шалгаран үлдэж, хүрэл медалийн болзол хангаж, Хамбургт болох ДАШТ-нд оролцох эрхтэй боллоо.

Дээрх тэмцээнд манай улсаас найман боксчин өрсөлдөж буй агаад 56 кг-д Б.Мишээлт, 75 кг-д Ж.Отгонжаргал, 91кг-д С.Эрдэнбаяр 52 кг-д  М.Гандулам нар өрсөлдөгчдөө ялагдаж үзэгчийн суудал руу шилжсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Отгондалай тэргүүтэй дөрвөн боксчин ДАШТ-нд оролцох эрхтэй боллоо  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй