Шууд Chart

Э.Бадар-Ууган: Хакухо М.Даваажаргал “Токио 2020” олимпийн элчээр томилогдсон

2017-05-04 16:54:18

Монголын үндэсний олимпийн хорооны шинээр сонгогдсон удирдах зөвлөл өнгөрсөн сарын 28-нд хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргаж, цаашдыни ажлын төлөвлөгөөг гаргажээ.

Энэ талаар өнөөдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганаас тодруулав. “МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Токио 2020” Олимпийн багийн ахлагчаар сонгогдлоо. Мөн Хакухо М.Даваажаргал аварга Олимпийн элчээр томилогдсон. “Токио 2020” олимпийн наадамд спорт авиралт, дугуйт тэшүүр, бэйсбол, каратэ, серфинг гэсэн таван төрөл шинээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор бид шинэ төрлүүдийг олон нийтэд таниулж, сурталчлах зорилгоор сэтгүүлчдийн дунд спорт авиралтын төрлөөр тэмцээн зохион байгуулахаар болсон. Тэмцээн энэ сарын 20-нд болно. МҮОХ ирэх олимпийн цикльд тамирчдыг илүү өрсөлдөөн гаргаж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг байх, идэвхи чармайлтыг дэмжих үүднээс сар бүрийн шилдэг тамирчин шалгаруулахаар ажиллаж байгаа" гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Бадар-Ууган: Хакухо М.Даваажаргал “Токио 2020” олимпийн элчээр томилогдсон  
Үзсэн: 838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй